МОНГОЛ УЛСЫН БААТАР Д.САМДАНГИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

xpost Мягмар гараг

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн удирдлагууд, төрийн цэрэг болон хууль сахиулах байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн, төрийн албан хаагчид Борнуур сумын харьяат, Монгол Улсын баатар Дуламдоржийн Самдангийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Монгол улсын баатар Д.Самдан нь Мотобуудлагын дивизийн 22 дугаар мотобуудлагын хороонд пулемётчин байхдаа анги руугаа халдсан дайсны довтолгоог пулемётынхоо галаар хааж ангиа байрлал солих бололцоогоор ханган баатарлагаар тулалдаж амь үрэгджээ. Түүнийг 1973 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан юм.
May be an image of monument
May be an image of monument and text
May be an image of the Tomb of the Unknown Soldier
No photo description available.