УИХ-ын гишүүн П.САЙНЗОРИГ “Улс төрчид сошиал сүлжээнд оруулсан контент, мэдээллээ “бүүстлэх” буюу төлбөртэйгээр идэвхжүүлээн түгээх явдал нэлээд байдаг. Ийм төрлийн үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгийг бас зарим нээлттэй мэдээллээс харж болно. Тухайлбал, Meta Ad Library Report-с харж болно. Төрийн байгууллагын сошиал сүлжээн дэх пейжийг хүртэл идэвхжүүлж байсан тохиолдол гарч байсан.
Иймд Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулж төрийн албан хаагчийн хориглох нийтлэг зүйл дээр тусгах буюу “Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж хуулиар зөвшөөрөгдсөн сурталчилгааны хугацаанд болон гэмт хэрэг, зөрчил, гамшигаас хамгаалахаас бусад тохиолдолд өөрийн нийгмийн сүлжээнд оруулсан контент, мэдээ, мэдээллээ төлбөртэйгээр идэвхжүүлэн түгээх, энэ зорилгоор төрийн байгууллагын нийгмийн сүлжээний цахим хуудасыг ашиглахгүй байх” зохицуулалтыг тусгая гэж бодож байна. Гадагшаа урсаж буй валютыг хязгаарлахад ч нэмэр болох байх. Та бүхэн саналаа хэлээрэй” гэв.

-7° C
3566.64
0 cэтгэгдэлтэй