Монгол бөхийн өргөөнд маргааш Казах үндэстний уламжлалт Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болно. Энэ удаагийн барилдааныг ОУХМ, Баян-Өлгий аймгийн баяр наадамд 10 удаа түрүүлсэн, Монгол Улсын харцага Однайн Бахытын нэрэмжит болгон зохион байгуулахаар болжээ. Барилдааны түрүү бөхийг автомашин, үзүүр бөх дөрвөн сая төгрөгийн шагнал гардахаар болсон байна.
Мөн ням гарагт Мобиком группийн 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаантай. Энэ барилдааны дараа чансаа өндөр 16 бөхөөс тунаж үлдсэн дөрвөн бөхийн халз барилдааныг зохион байгуулахаар болжээ. Уг барилдаанд барилдах бөхчүүдийн нэрс маргааш тодрох юм. Барилдааны нийт шагналын сан 40 сая төгрөг.
Халз барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, шөвгийн хоёр бөх тус бүр 5 сая төгрөгийн шагнал авна.

-7° C
3566.64
0 cэтгэгдэлтэй