Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай баг “Шоргоолж” гэдэг газарт ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 23-ны өдрийн 13:20 цагт онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгаас Мэргэжлийн ангийнхан очиход, сумын мод бэлтгэлийн нийт 18 хүн, 3 автомашинтай, 2 трактортай унтраах ажиллагааг зохион байгуулж, 22:26 цагт цурамд оруулж, цэвэрлэгээ хийж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 6 га орчим газар шатсан.
Дорнод аймаг, Баяндун сум Түргэн 1 дүгээр баг “Баянгол” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага, мэдээллийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын Мэргэжлийн ангийнхан, Түргэн багийнхан ажиллаж, мөн өдрийн 16:20 цагт түймрийг бүрэн унтраасан.
Ховд аймаг, Дөргөн сум Агваш багийн “Дэнж” гэдэг газарт “Дөргөн” нуурын аралд хулс /зэгс/ шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 23-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчид, Дөргөн, Чандмань сумын Мэргэжлийн ангийнхан, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэдээс 39 хүн, 7 автомашинтай нийт 95 хүн, 15 автомашинтай ажиллаж байна.

4° C
3566.2
0 cэтгэгдэлтэй