Өнөөдөр УИХ дах гурван ажлын хэсэг хуралдах товтой байна

xpost 8 цаг 3 минутын өмнө

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2026.03.26/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан Үндэсний баялгийн сан, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдаан 09.00 “Их засаг” танхим
2 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын

хороо

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 “Үндсэн хууль”
3 УИХ-ын даргын 2026 оны 47 дугаар захирамжаар байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу үл хөдлөх хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, холбогдох хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 11.00 “Их Эзэн

Чингис хаан”