Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.

Өнөөдөр 16:00 цагт Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах нэгдсэн дадлага сургууль зохион байгуулагдана. 

Дараах зөвлөмжийг дагаж дадлага сургуульд идэвхтэй оролцохыг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас уриалж байна.