“Мөнгөн мод” цомын эзэд тодорлоо

xpost 2 цаг 45 минутын өмнө

Соёл, урлагийн салбарын оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2025” ёслолыг УДБЭ-т өчигдөр зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

Уран бүтээлийн агуулга, түүхэн ач холбогдол, нийгэмд үзүүлж буй нөлөөллийг харж дүгнэдэг уг наадамд энэ удаа 183 уран бүтээлч өрсөлдсөн байна.

Шилдгүүдийг танилцуулбал,

  • “Шилдэг продюсер”-оор Н.Ариунболд
  • “Шилдэг зохиолч”-оор А.Миеэгомбо
  • “Шилдэг найруулагч”-аар Ж.Сэнгэдорж
  • “Шилдэг жүжигчин”-ээр Т.Сэргэлэн
  • “Шилдэг хөгжмийн зохиолч”-оор Б.Чинбат тодорч, “Мөнгөн мод”-ны эзэд боллоо.

Мөн “Тайзны урлагийн шилдэг бүтээл”-ээр Улсын драмын эрдмийн театрын “Үгүйлэгдсэн хайр” жүжиг шалгарсан байна.