Хэнтий, Дорнод аймгуудад гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

xpost 4-р сар 7

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.04.06) 14:00 цагийн байдлаар нэг түймрийг цурамд оруулж, хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Баянбүрд” гэдэг газар 10:15 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар  аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.

  • Хэнтий аймгийн Мөрөн сумын Бүрээт багийн “Уртын хадаг” гэдэг газар 11:30 цагт гарсан хээрийн гал түймрийн голомтод  аймгийн Онцгой байдлын газар, Мөрөн, Хэрлэн сумын Өлзийт тосгоны Мэргэжлийн ангийнхан ажиллаж, 13:20 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
  • Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Хоёр хярт” гэдэг газар 11:45 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Чойбалсан сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.