04-р сарын 09-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
10-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр,11-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр, 12, 13-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -7…-12 градус, өдөртөө +4…+9 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +20…+25 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +14…+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +10…+15 градус дулаан байна. 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

-2° C
3576.14
0 cэтгэгдэлтэй