Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

xpost Лхагва гараг

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр цахилгааны шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцууллаа.

Тодруулбал,  Сонгинохайрхан, Баянзүрх, Багахангай, Хан-Уул дүүргүүдэд цагийн хуваарийн дагуу цахилгаан хязгаарлалт хийнэ.

Харин Төв аймгийн Эрдэнэ суманд 09:00-12:30, Батсүмбэр суманд 09:00 – 19:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлах юм.