Өнөөдрөөс төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр нь зайнаас буюу цахимаар ажиллах боломжтой боллоо. Мөн ажлын цагийг уян хатан болгож, байгууллагууд дотоод журмаараа 07:00-08:30 цагийн хооронд ажлаа эхэлж, 16:00-17:30 цагийн хооронд тарахаар зохицуулав. Амралтын өдрүүдээр буюу Бямба, Ням гаригт ажиллуулахыг бүрэн зогсоожээ.
Мөн албан хаагчдыг явцын тайлан, мэдээ бичих шаардлагаас чөлөөлж, цаашлаад төрийн байгууллагууд дахь 3.000 сул орон тоонд шинээр хүн авахгүй байхаар шийдвэрлэсэн. Ингэснээр эрчим хүч, шатахуун хэмнэхээс гадна төрийн албан хаагчдын зохиомол ачааллыг багасгаж, ажлын чанар, бүтээмжийг сайжруулна гэж үзжээ.

3° C
3576.14
0 cэтгэгдэлтэй