Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026.04.23-ны өдөр “Сэлбэ хорин минутын хот” төслийн хүрээнд зарласан “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол багц 4.2 төсөл арга хэмжээ”-г сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн байж болзошгүй гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авчээ.
Хянан үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Дээрх тендер шалгаруулалтад сонгон шалгарсан “Професионалстрой” ХХК-ийн
- 30 хувийн хувьцаа эзэмшигч, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар,
- 70 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Мөнхсайхан нарыг прокурорын зөвшөөрлөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2026.04.25-ны өдөр 48 цагийн хугацаагаар баривчилсан.
Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

0° C
3576.14
0 cэтгэгдэлтэй