Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/396 дугаар захирамжаар “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-ны өдөр нийслэл хотод 11 дэх удаагаа зохион байгуулна.

Марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэсэн.

Тэгвэл “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ.

Иргэдийн хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг болоод буй уг марафоны төрөл нь,

  • Бүтэн марафон – 42 км 195м
  • Хагас марафон – 21 км 095м
  • Спорт гүйлт – 10 км
  • Эрүүл мэндийн гүйлт – 5 км
  • Гэр бүлийн гүйлт – 1.5 км байх юм.

Ташрамд дурдахад гүйлт зохион байгуулах бүсийг тухайн өдөр  автомашингүй болгодог билээ. Өнгөрсөн жилийн марафонд 30 орчим мянган хүн оролцжээ.