Хаврын “Номын баяр” болно

xpost 5-р сар 11

2026 оны хаврын Номын баярыг тавдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Энэхүү номын баярт дунджаар 300 мянга гаруй уншигч хүрэлцэн ирдэг бөгөөд 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч, редактор, эрдэмтэн судлаачид тогтмол оролцсоор ирсэн. Мөн “Номын соёлт ертөнц” ТББ-аас хэрэгжүүлдэг “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийн хүрээнд гадаадын хэвлэн нийтлэгчидтэй тогтоосон хамтын ажиллагаа жил бүр өргөжиж байна.

Энэ удаагийн баяраар 2026-2027 оны хичээлийн жилд зориулсан “Сэтгэлийг тэжээх 50 ном”-ын жагсаалтыг олон нийтэд танилцуулахаар болжээ.

“Сэтгэлийг тэжээх 50 ном”-ын жагсаалт нь хүүхэд багачуудад бусдыг хайрлах, хүндлэх, ойлгох ухааныг төлөвшүүлэх зорилготой аж. Түүнчлэн 2025-2026 оны уншлагын жилийн ажлаа дүгнэж, хүүхдийг номд дурлах дадлыг дэмжих үйл ажиллагаанууд зохион байгуулахаар болжээ.