ТАНИЛЦ: Ирэх даваа гарагаас халуун ус хязгаарлах байршлууд

xpost 5-р сар 12

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК 2026 оны зуны төлөвлөгөөт их засварын ажлаа эхлүүлжээ. Энэ хүрээнд халуун усны хязгаарлалтад орох эхний ээлжийн бүсчлэлийг танилцууллаа.

Тодруулбал, тавдугаар сарын 18-наас 28-ны өдрүүдэд буюу 10 хоногийн хугацаанд БӨҮР, Говь-2 орчим, Вива сити, Шинэ Яармаг, ХУД-ийн Нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн шинэ төв Хангард орчмын хэрэглэгчдийн халуун усыг түр хязгаарлах аж.

Их засварын хүрээнд 2Ф400 мм-ийн голчтой 295.5 хос метр шугамыг шинэчлэх, магистраль авто зам доогуур нэвтрэх сувагчлал хийх, буцах шугамыг өргөтгөх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.