“Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчил 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 3213 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 191 буюу 5.6 хувиар буурчээ.
“Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн” зөрчил 3020 бүртгэгдсэн нь хүүхдийн эрхийг зөрчих нийт зөрчлийн 94 хувийг эзэлж байна.
“Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй” зөрчил 109,
“Өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор хууль бусаар хүүхдийн нэрийг барьж, ашиг олох, эсхүл амь нас, эрүүл мэнд, нэр хүндэд нь харшлах, аюул учруулах тоглоом, наадам, жагсаал, цуглаан, бусад арга хэмжээнд оролцуулсан” зөрчил 14,
“Хүүхдийн сурч боловсрох, хөгжих, оролцох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан” зөрчил 13, Бусад зөрчил 57 бүртгэгджээ.
(Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн 2026 оны 5 дугаар сарын дугаарын хэсгээс… Нэвтрүүлэг бүтэн үзэх линк https://prosecutor.mn/post/113344)

5° C
3575.93
0 cэтгэгдэлтэй