Чингисийн талбай дүүрэн цэцэг навч, чихэр жимс, инээмсэглэл дүүрэн гэр бүл.. Гоёхон дээлэндээ шинэхэн одонгоо зүүсэн гайхалтай Алдарт эхчүүд.. Гунигтай харц, дуслын систем түрсэн хандивын жижиг хайрцаг барьсан Алдарт эхийн одонтой эмэгтэй нүдэнд туслаа. Учир байдлыг тодруулбал түүний төрсөн эгч болох Гурван охины ээж Чимэддоржийн Уранбилэг нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 10-р цэцэрлэгт олон бяцхан үрсийн төлөө 10 гаруй жилийн турш тасралтгүй зүтгэж байна. Гэвч энэ оны 03.23-нд “Цусны цочмог хорт хавдар” өвчнөөр оношлогдож, 2026.04.03-нд Монголдоо хими эмчилгээгээ эхлүүлсэн ч үр дүн гараагүй. Иймээс Бээжин хотын “Hebei Yanda Lu Daopei” эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Цаашид хими эмчилгээ болон чөмөг шилжүүлэн суулгах зайлшгүй шаардлагатай болсон аж. Нийт эмчилгээний зардал урьдчилсан байдлаар 700 сая төгрөг орчим байгаа бөгөөд гэр бүлийн зүгээс боломжит бүхнээ дайчилсан ч санхүүгийн хүнд нөхцөлд ороод байгаа гэнэ. Иймд Монголын ард түмнээсээ хандивын гараа сунгахыг чин сэтгэлээсээ хүсэж аргаггүй эрхэнд ийнхүү яваа юм байна. 100,000 Монголчууд нэгдэж, тусламж үзүүлэхэд нэгэн сайхан ээж, гэр бүл элэг бүтэн амьдрах боломжтой юм. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. ХААН БАНК IBAN: 54000500 Данс: 5648178957 Нэр: Охин Уранбилэг Минжинсор

6° C
3575.93
0 cэтгэгдэлтэй