Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос зохион байгуулсан 2026 оны Өмгөөлөгчийн шалгалтад тэнцэж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авах хүсэлт ирүүлсэн хуульчдад Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/105 дугаар тушаалаар Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгож, өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэн тус Холбооны гишүүнээр элсүүлсэн.
Шинээр эрх авсан өмгөөлөгчдийн “Өмгөөлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа”-г 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн хэлэлцүүлгийн танхимд зохион байгууллаа.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Жадамба, Мэргэшлийн хорооны гишүүн Б.Өлзийсайхан нар оролцож, шинэ өмгөөлөгчдөд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ, үнэмлэхийг гардуулан өгч баяр хүргэлээ.
Шинээр эрх авсан өмгөөлөгчдөдөө хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгэмд шударга ёс тогтоох их үйлсэд нь өндөр амжилт хүсье.
















16° C
3592.73
0 cэтгэгдэлтэй