Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

xpost 9 цаг 2 минутын өмнө

Төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр өнөдөр бороо, дуу цахилгаантай аадар орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжлүүлж байна.

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар орно. Нутгийн баруун хэсгээр баруунаас, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэхийг ЦУОШГ мэдээллээ.

Нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 26-31, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 20-22 градус, Багануур орчмоор бороо орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 18-20 градус, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 17-19 градус дулаан байна.