✅Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэхээр тунхагласан.
Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах, олон улсын морьт соёлын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, адууны өв соёл, морин спорт, морин заслын салбарын хөгжлийг дэлхийн түвшинд уялдуулсан нэгдсэн платформ бүрдүүлэх зорилгоор “Дэлхийн адууны өдөр” цогц арга хэмжээг Манай улс 2026 оны 7 дугаар сарын 11-13 ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар холбогдох бүх шатны байгууллагууд бэлтгэл ажилдаа ороод байна.
✅ Уг арга хэмжээний хүрээнд соёл урлагийн газраас хүй долоон худагт “Монгол адууны соёлын хүрээ” байгуулж ажиллахаар төлөвлөн бэлтгэл ажилдаа орсон бөгөөд хамтран оролцогч талуудад адууны өв соёлыг сурталчлах чиглэлээр хамтран ажиллах саналыг хүргүүлж байна.
✅Хэн оролцох боломжтой вэ?
•Аж ахуйн нэгж, байгууллага
•Төрийн болон төрийн бус байгууллага
•Өвлөн уламжлагчид
🔖Үйл ажиллагааны хамрах хүрээ, чиглэл:
•Адуутай холбоотой үзэсгэлэн
•Хөтөлбөр арга хэмжээ
•Үндэсний спортын уралдаан, тэмцээн
•Гар урлалын үзэсгэлэн, худалдаа
⏳Бүртгэл:
Та бүхэн 2026.06.17–06.19 өдрийн дотор энэхүү https://forms.gle/nDX4CXPWTgEt3Vs77 холбоосоор бүртгүүлнэ үү.
📞Холбоо барих: 9970-6000
Монгол адууны соёлоо хамтдаа түгээн дэлгэрүүлье!❤️


20° C
3576.37
0 cэтгэгдэлтэй