“Хааны эрэлд-2026” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хүрээнд зохион байгуулагдсан “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” сургалт дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж, онолын сургалтын үе шат өнөөдөр өндөрлөлөө.
Тус сургалт нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1325 дугаар тогтоолын хэрэгжилтийг дэмжих, энхийг сахиулах ажиллагаанд ажиллах жендэрийн зөвлөхүүдийг бэлтгэх зорилготой юм. Энэ жилийн сургалтын онцлог нь Монгол, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд Улсын сургагч багш нар хамтран удирдан явуулснаар олон улсын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлсэн явдал байлаа.
Сургалтад дөрвөн улсын 20 гаруй цэргийн алба хаагч хамрагдаж, онолын сургалтаа амжилттай дуусгаж өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа.
Оролцогчид болон олон улсын сургагч багш нар олж авсан онолын мэдлэг, ур чадвараа бататгах зорилгоор сургалтын дараагийн шат болох дадлагын сургалтад хамрагдахаар Зэвсэгт хүчний Нэгдсэн сургалтын төвийг зорилоо.










8° C
3576.36
0 cэтгэгдэлтэй