Энэхүү уулзалтыг АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Хуурай замын цэргийн командлагчийн орлогч бөгөөд Стратеги, төлөвлөлтийн газрын дарга, хошууч генерал Гайлз Ж.С.Корнелиа болон Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Буяндэлгэр нар ахлан явууллаа.
Зөвлөлдөх уулзалтаар талууд өнгөрсөн хугацааны хамтын ажиллагааны хэрэгжилт, үр дүнг хэлэлцэхийн зэрэгцээ цаашид хоёр улсын Хуурай замын цэргийн түншлэлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх, хамтарсан сургалт, дадлагыг эрчимжүүлэх чиглэлээр байр сууриа нэгтгэж, төгсгөлд нь хурал удирдагч нар нэгдсэн протоколд гарын үсэг зурж, баталгаажуулав.
Мөн арга хэмжээний үеэр АНУ-ын төлөөлөгчдөд Монгол орны үндэсний өв соёл, түүх, уламжлалыг сурталчлан таниулах соёлын хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсан нь талуудын харилцан итгэлцэл, цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм





8° C
3576.36
0 cэтгэгдэлтэй