Тайлбар:
2026 оны 06 сарын 17нд Улаанбаатар хотоос Манжуур-Хайлаарын чиглэлд 6 шөнө 7өдрийн аялалд гарч, 2026 оны 06 сарын 18нд хилээр 37 аялагч гарсан болно. Уг аялал нь 2026 оны 06 сарын 19нд хилээр гарахаар тохирсон боловч, БНХАУ-ын Үндэсний баяр наадам тааран хил хааж, аяллыг 06 сарын 17 нд гаргасан. Аялагчид хөтөлбөрийн дагуу хөтөлбөртөө хамрагдан өглөө, оройн хоол гэх зүйлсүүдээр манай компани үйлчилсэн болно.
Бидний алдаатай үйлдэл нь:
Амралтын өдрийг тооцоолоогүйн улмаас төлбөрийг Хятад тал хойшлуулж мөн Хятад Монгол 2 талын компаны үл ойлголцол гарсаны улмаас 37 аялагчыг гацаан маш том хүндрэл гаргасанд манай компаны зүгээс хүлцэл өчиж уучлал хүсч байна.
Асуудал гарах болсон бусад хүчин зүйлс:
1. Өрсөлдөгч компани
2. Зарчимгүй ажилласан менежер
3. Хил гаалийн асуудал
4. Хятад талын компани
(Хоёр хоног сунгасан буудал, хоолны төлбөрийг 100% манай компани төлсөн болно).
Мөн 2026 оны 06 сарын 24 буюу өнөөдөр Манжуур- Хайлаарын 37 аялагчид хилээр гаран Монгол руу буцаж байна.
Манай компаны үйл ажиллагаа болон бусад аялал хэвийн асуудалгүй гарч байна.

21° C
3592.73
0 cэтгэгдэлтэй