Монголын өмгөөлөгчдийн холбоо Европ дахь хамтын ажиллагаагаа тэллээ

xpost 7-р сар 1

Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров тэргүүтэй төлөөлөгчид Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо албан томилолтоор ажиллаж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжлийн туршлага солилцох зорилгоор Брюсселийн Өмгөөлөгчдийн холбоотой уулзалт хийлээ.
Брюсселийн Өмгөөлөгчдийн холбоо нь 5000 гаруй өмгөөлөгчийг эгнээндээ нэгтгэсэн Бельгийн Хаант Улсын өмгөөллийн салбарын мэргэжлийн томоохон байгууллага юм. Тус холбоо нь Европ, Африк, Арабын бүс нутгийн Парис, Лион, Барселона, Софи, Будапешт, Рабат, Киншаса, Тель-Авив зэрэг хотын ижил төстэй мэргэжлийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилладаг.
Уулзалтад Брюсселийн Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч асан Эммануэль Пласшаер болон тус холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн төлөөлөгчид оролцож, байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны онцлог, олон улсын хамтын ажиллагааны бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Мөн Бельгийн Хаант Улсад гадаад улсын өмгөөлөгчид болон хуулийн этгээдүүд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах эрх зүйн шаардлага, зохицуулалтын орчин, хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар мэдээлэл өгч, туршлагаа хуваалцлаа.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны төлөөлөгчдийн зүгээс байгууллагынхаа бүтэц, үйл ажиллагаа, өмгөөллийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаар танилцуулж, хоёр байгууллагын хооронд мэргэжлийн сургалт, туршлага солилцоо, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, чиглэлийн талаар санал солилцсон юм.
Брюсселийн Өмгөөлөгчдийн холбоо нь өнөөг хүртэл Азийн бүс нутгийн өмгөөлөгчдийн байгууллагуудтай албан ёсны хамтын ажиллагааны гэрээ байгуулаагүй бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой эхлүүлж буй энэхүү харилцаа нь Азийн бүс нутагтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам болж байгааг онцлон тэмдэглэв.
Талууд цаашид хамтын ажиллагааны боломжуудыг нарийвчлан судалж, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, хуульчдын сургалт болон туршлага солилцоог өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.
May be an image of the Oval Office and text that says 'BẬT BATONNI GVE T T'
No photo description available.
May be an image of the Oval Office
May be an image of newsroom, the Oval Office and text
May be an image of text
May be an image of the Oval Office and text that says 'BẬT BATONNI GVE T T'