Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ

xpost 7-р сар 2

ХХ26 дугаартай “УБ хот-Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут баг-УБ хот” чиглэлд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эхлэхээр боллоо.

Зорчигч тээвэр 2026 оны долоодугаар сарын 10-ны өдрөөс эхлэн иргэдэд үйлчилж эхэлнэ.

Хөдлөх цаг:

  • УБ хот-Бн.Шаргалжуут баг Баасан, Ням гарагт – 21:00 цаг
  • Бн.Шаргалжуут баг-УБ хот Баасан, Ням гарагт – 08:00 цаг

Үнэ:

  • Том хүн: 65 000 төгрөг
  • Хүүхэд: 32 500 төгрөг

Эх сурвалж: АҮТ