Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна

xpost 7-р сар 10

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Хүчит бөхийн барилдаан  энэ мөчид нэгийг даваагаар үргэлжилж байна.

Энэ жилийн наадамд дархан аварга Г.Өсөхбаяр, Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Х.Мөнхбаатар, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, Э.Батмагнай тэргүүтэй 1024 бөх зодоглож байна.