Төв цэнгэлдэхэд 713, Хүй долоон худагт 841 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

xpost 7-р сар 12

Үндэсний их баяр наадам болж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллага  өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэнд  713 цагдаагийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний зохицуулалт хийх, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байна.

Харин  Хүй долоон худагт байрлах цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ”-нд 841 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.