Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр стандартын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр өргөн барьсан хуулийн төсөл, эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө. Хуулийн төсөл батлагдсанаар стандартын шаардлагыг бүх салбарт хатуу мөрдүүлэх бодлого хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо. Ингэснээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд бодит ахиц гарна гэв.
Тухайлбал, стандартын шаардлага хангаагүй барилга байгууламжийг төр хүлээн авахгүй бөгөөд улсын төсвийн санхүүжилт олгохгүй байх зарчмыг мөрдөнө. Энэхүү бодлого нь барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулж, стандартын хэрэгжилтэд төрийн хяналтыг шинэ түвшинд хүргэх зорилготой юм.
Түүнчлэн стандартын тогтолцоог боловсронгуй болгож, хууль, эрх зүйн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлснээр үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, төрийн үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэн ажиллаж байгааг онцоллоо.

21° C
3592.73
0 cэтгэгдэлтэй