2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр СХД-ийн 13 дугаар хорооны 11 дүгээр байрны үүдэнд нэгэн залуу хоёр өндөр настныг зодсон хэрэг гарч, тухайн бичлэг цахим сүлжээнд нийтлэгдсэн байдаг.
Цагдаагийн байгууллагаас “Тус байрны оршин суугчид болон СӨХ-ны ажилчдын хооронд маргаан үүсэж, улмаар бусдын биед халдсан хэрэг гарсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна” хэмээн тухайн үед мэдээлсэн.
Одоо тус хэрэг шүүхийн шатанд яваа бөгөөд СӨХ-ны хоёр ажилтанд хөнгөн зэргийн бэртэл гарч, сэтгэл санааны хохирол болон эмчилгээний төлбөрт 25 сая төгрөг төлүүлэх шийдвэр гарсан ч хохироосон этгээд төлөхөөс татгалзаад байгаа ажээ.

7° C
3595.64
0 cэтгэгдэлтэй