2026 оны наймдугаар сарын 31-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ өдөр өөрийн хир чадлаасаа хэтэрсэн зүйлийг амлаж болзошгүй. Түүнчлэн аливааг хэтрүүлэн ярих, чухал зүйлийг анзаараагүй өнгөрөх зэрэг алдаа гаргаж болзошгүй. Харилцан үл ойлголцол бүхэл өдрийн турш байх тул аливаа зүйлд зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгчээсээ захиалга авах зэрэгт туйлын анхаарал болгоомжтой ханд. Ухаалаг байхгүй бол хайр дурлалын харилцаанд хөнгөмсөг хандсанаар олон асуудлыг үүсгэнэ.
Үхэр: Энэ өдөр ажил хэргийн асуудал шийдэхэд ноцтой бэрхшээл үүсэх магадлалтай. Ямар нэгэн зүйлийг хүлээн авахаас татгалзах нь амархан байх боловч, дараа харамсах байдал гаргахгүйн тулд анхааралтай бай. Төлөвлөснөөс өөр юм сонирхолгүй байсан ч анзаарах хэрэгтэй. Бусад хүмүүст таалагдах гэж оролдох нь танд баяр баясал авчрахгүй. Шинэ мэдээллийг боловсруулах нь ирээдүйн ажилд хэрэгтэй.
Ихэр: Хэрвээ бүтэлгүй хүмүүсээс холхон байж чадвал ажил сайн амжих болно. Хангалттай их унтаж амарсан бол өнөөдөр юу ч болсон нүүр тулахад бэлэн байна. Од эрхэс хайр дурлалын харилцаанд хүчтэй нөлөөлөх болно.Хайртай хосууд хэдий муудсан ч бие биедээ хатуу үг хэлэх хэрэггүй. Жижиг асуудлаас болж бүх итгэл найдвараа алдах хэрэггүй. Танд
Мэлхий: Таны идэвх зүтгэл болон ажилч хичээнгүй байдал нь хамтрагч түншээ бишрүүлж гайхшируулах бололтой. Хэрвээ танд өөрийн чадвараа харуулах боломж гарвал татгалзах хэрэггүй. Зарим хүмүүст төвөгтэй нөхцөл байдал үүсэх ба тэд удирдлагадаа тоогдохгүй, үл тоомсорлогдож байгаа юм шиг байдлыг мэдрэх болно. Ийм үед өөртөө итгэх итгэлээ алдаж тайван бус байдалд орохоосоо илүү үүнийг давуу тал болгох боломжийг эрж хай.
Арслан: Зөрчилтэй өдөр байх бөгөөд төлөвлөсөн ажил санаснаар бүтэхгүй.Өөрийнхөө бодол санааг нягталж, хийх ажлаа танд хир тохирохыг мэдэж ав. Атаа хорсол уур хилэнг холдуул. Хүлээцтэй байх хэрэгтэй. Аливаа шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй энгийн бодит үнэнд ойрхон гаргахыг хичээ.
Охин: Аливаа зүйлийг дүгнэх чадвараа ашиглан асуудлыг шийдвэрлэ. Ингэснээр та өөрийгөө илүү нээн харуулж, дарга удирдлагаасаа сайшаал хүртэх болно. Таны амьдралд шинэ боломжууд гарч ирсээр байх болно. Магадгүй энэ нь таны одоогийн байдалд нөлөөлж болох ч энэ бүхнийг гайхалтай амжилт болгон өөрчилж чадна. Харин үүнд хүрэхийн тулд хичээхгүй бол таны одоо байгаа байдал амжилтад хүрэхэд арай л хол байна. Хүчтэй бөгөөд энэрэнгүй байж чадвал ажилдаа амжилт гаргаж чадна.
Жинлүүр: Шинэ харилцаа асуудал өрнүүлж магадгүй. Шинэ ажил эхлэхэд зарим нэгэн хүндрэлтэй тулгарч магадгүй ч эцэст нь та илүү эрч хүчтэй байх болно. Энэ өдөр өөрийн хийж байгаа зүйлдээ үнэлгээ өгөх боломжийг од эрхэс олгож байна. Ямар нэгэн гэнэтийн зүйл тохиолдож магадгүй бөгөөд таны ааш занг амархан өөрчилж магадгүй. Ажлын хамт олныг сайн үлгэрлэлээр байлдан дагуулахыг хичээ.
Хилэнц: Шинэ санаачилгаас болж зарим хүмүүс маш их идэвхтэй ажиллах болно. Шинэ зүйл бүтээснээр таны эргэн тойрны хүрээлэл тэлнэ. Таны тэвчээрийг дээд зэргээр
шалгах үйл явдал болох бөгөөд сэтгэл хөдлөлөөс болж олдсон боломжоо алдахгүйг хичээгээрэй. Зөн билгээ хурцал. Зөвхөн өөрөө ярих төдийгүй бусдыг сонсох нь танд амжилтыг алдалгүй барьж авахад тусална.
Нум: Хүчтэй зөн совин төрөх өдөр болно. Өнөөдөр ихэнх хүмүүсийн сэтгэл зүй амьдралыг баялаг болгоно. Гэр бүлийн гишүүддээ хайраа мэдрэмжээрээ ч үг яриагаараа ч илэрхийлэхэд амархан байх болно. Ойр дотнын хүмүүстээ халамж энхрийллээ үзүүлж хайрын харилцаагаа бэхжүүл. Өнөөдөр уран бүтээлч хүмүүсийн онгод нэмэгдэх бол оюутан сурагч нумынхан сурч боловсрох сонголтоо хурдан хийх хэрэгтэй болно.
Хумх: Од эрхсийн таагүй байрлалын улмаас санхүүгийн хүндрэлд орж болзошгүй. Арилжаа наймааны ажил бүтэлгүйтлээр төгсөж мэднэ. Ямар ч ажил хэрэгт анхаарал болгоомжтой бай. Саад учрах магадлал өндөр байгаа тул болгоомжтой бай. Оюутан, сурагч нар цаг алдалгүй шинэлэг сурах арга барилд суралцах нь үр дүнтэй байна. Ганц бие хүмүүс шинэ хайрын харилцаа эхлүүлж магадгүй. Өмнө нь мэддэг байсан боловч хайрын харилцааг огт өөрөөр мэдэрч болно.
Матар: Олон төрлийн хүмүүстэй уулзалдах бөгөөд толгой эргэм үйл явдал дүүрэн байх болно. Таны итгүүлэх, үнэмшүүлэх авьяас чадвар илэрнэ. Хэрэв та сайшаал шагнал хүртсэн бол удирдлага хамт олондоо талархал илэрхийлэхээ мартуузай. Зарим хүмүүс эрх мэдлийн төлөө хэт улайран тэмцэх бололтой. Ажлын байранд хов жив, хорт явуулга гарч магадгүй. Таны харилцаанд асуудал гарна. Тайван байдлаа хадгалж, ажил дээр гаргасан амжилтаа хамгаалж үлдэхийг хичээ.
Загас: Сайн мэргэжилтнүүдийг од эрхэс алдар нэрд хөтлөх болно. Энэ хандлага таныг олны анхаарлын төвд байлгах ч энгийн амьдрал тань үргэлжлэх болно. Хэн нэгэн таныг томоохон төсөл төлөвлөгөөн дээр ажиллахыг урьж ч магадгүй. Гэсэн ч үүрэг хариуцлагаа тэр хэмжээгээр их байна гэдгийг сана. Өөртөө болон өөрийн авьяас чадвартаа итгэлтэй бай. Ямар ч үед өөрийгөө хуурах гэсний хэрэггүй.

1° C
3595.64
0 cэтгэгдэлтэй