Барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүлсэн бөхийг 2 өрөөр байраар шагнана

xpost 8-р сар 31

Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан 2026 оны есдүгээр сарын 5-ны өдөр 11.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг есдүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Тус барилдааны:

Түрүү бөх: 2 өрөө байр

Үзүүр бөх: 30.000.000 төгрөг

Их шөвөг: Тус бүр 15.000.000 төгрөгийн шагналтай.