ҮСХ: Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ буурсан

xpost 9-р сар 6

2026 оны наймдугаар сарын 31-ний байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.7 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар тус тус буурсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад:
  • Луувангийн үнэ 3.6 хувь,
  • I зэргийн гурилын үнэ 0.3 хувь,
  • Хонины ястай махны үнэ 0.2 хувь,
  • Үхрийн цул махны үнэ 0.1 хувиар тус тус өсөж,
  • Төмсний үнэ 13.8 хувь,
  • Сонгинын үнэ 6.4 хувь,
  • Үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар тус тус буурсан байна.