“Намархан” Дарханд тоглоно

xpost 9-р сар 8

Gangbay хамтлагийн дуучин Гангаа буюу Д.Ганбат “Намархан” тоглолтоо 2026 оны наймдугаар сарын 28-ны өдөр Socialpay Park-д 30 мянган үзэгчийн өмнө тавьсан. Энгийн тасалбар нь 89 мянган төгрөгний үнэтэй байсан ч 250 мянгад хүрсэн байна.

Гэвч үзэгчид “шаг”-ийн үнээр ч хамаагүй аваад үзэхээр зорьсон ч Socialpay park-ийн багтаамж дүүрч, 6000 үзэгч орж чадаагүй ажээ. Иймээс дуучин Гангаа Намархан тоглолтоо Дархан-Уул аймагт дахин нэг удаа үзэгчдийн хүсэлтээр тоглохоор болсон байна. Дахин орон нутагт тоглохгүй ажээ. Үүний дараа Азийн орнуудаар аялан тоглолт хийх төлөвлөгөөгөө гаргажээ.