Бусдын бие дээр бензин асгаж шатаажээ

xpost 9-р сар 9

Самарт явсан хоёр иргэн бусдын бие дээр бензин асгаж шатаажээ. Хохирогч эмнэлэгт очсон ч шархаа даалгүй нас барсан байна. Тодруулбал, 2026 оны  наймдугаар сарын 15-ны өдөр “…хашааны гадаах горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Шалгалтын явцад амь хохирогчийн бие дээр самар түүхээр явсан хоёр иргэн бензин асган шатааж, гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Амь хохирогч эмнэлгийн байгууллагад эмчлүүлж байгаад есдүгээр сарын 3-ны өдөр нас баржээ. Холбогдогч Г-г цагдан хорьж, хэргийн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор БЗДЦХ-3 шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.