Энэ өвөл 280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн мидлингийг түлнэ

xpost Лхагва гараг

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийслэлд 573 төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээс гүйцэтгэл нь 83 хувьд хүрчээ. Энэ талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Хотын дарга Б.Пүрэвдагва танилцууллаа.
Есдүгээр сарын 15-наас халаалт ирлээ. Энэ өвөл 280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн мидлингийг түлнэ. Улаанбаатар хотод 446 цэгээр түлшээ борлуулна. Эдгээр цэгүүдэд жигд түгээлтээ хийнэ. Сайжруулсан түлшний стандартыг барьж, кг-ыг байнга хянана. Аль цэгт дутагдал гарч байгааг хянаж, 200 гаруй машинаар түгээлтийг бүрэн хийнэ.
Энэ жил 5000 айл хийн зууханд шилжлээ. Улаанбаатар хотод байгаа 270 уурын зуухны 8-ыг нь хийн зууханд шилжүүлж, агаарын бохирдлыг 5.8 хувиар бууруулж чадсан гэв.