Өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүйн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Үүнтэй зэрэгцэн дараагийн Хууль зүйн сайд хэн болох талаар таамаг өрнөж эхэллээ. Дараагийн Хууль зүйн сайдад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Дамдины Цогтбаатар, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Одсүрэнгийн Номинчимэг, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Лхагвын Мөнхбаатар нар яригдаж байна.
Дамдины Цогтбаатар:
1988 онд – 14 дүгээр орос дунд сургууль
1994 онд – Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, улс төр судлалын мэргэжилтэй
1998 онд – Австралийн Үндэсний их сургуулийн хуулийг олон улсын хуульч мэргэжлээр тус тус сурч, төгсжээ.
1994-1996 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе
1998-2000 онд Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн
2000-2002 онд Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал
2002-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх
2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх 2013 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
2014-2015 онд Барилга, хот байгуулалтын сайд
2015 оноос Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2016 оноос Хүний эрхийн дэд хорооны дарга
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2023-2026 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна.
Одсүрэнгийн Номинчимэг:
1998 онд – Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль
2001 онд – Монгол Улсын Их Сургуулийн харьяа Монгол-Туркийн хамтарсан байгалийн ухааны төрөлжсөн дунд сургууль
2004 онд – Токиогийн Гадаад Хэлний Их Сургууль
2008 онд – Токиогийн Их Сургууль, Эрх зүйч (LLB)
2010 онд – Токиогийн Их Сургууль, Харьцуулсан эрх зүйн магистр (MA in Law)
2015 онд – Колумбийн Хуулийн Сургууль Хууль зүйн магистр (LLM) тус тус сурсан.
2010-2011 онд Мицубиши Корпораци, Улаанбаатар салбар, Хууль эрх зүй, ашигт малтмалын төсөл хариуцсан ажилтан
2011-2017 онд Хоган Ловеллс, Ахлах хуульч
2017-2019 онд Өмгөөллийн “Авинекс Партнерс” ХХН, Үүсгэн байгуулагч гишүүн
2019-2021 онд Өмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХН, Үүсгэн байгуулагч гишүүн, Захирал
2021-2022 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Тэргүүн дэд дарга
2022-2023 онд Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх
2023-2024 онд Нийслэлийн Засаг Даргын орлогч
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2025 оноос Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Лхагвын Мөнхбаатар:
1995 онд – Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургууль
1999 онд – Монгол Улсын их сургууль Хууль зүйн дээд сургууль, эрх зүйч, бакалавр
2008 онд – Отгонтэнгэр их сургууль, хууль зүйн ухааны магистр
1999-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн
2000-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга
2008-2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, улсын ерөнхий байцаагч
2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, улсын ерөнхий бүртгэгч
2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
2013 онд Монгол Ардын Намын даргын зөвлөх
2014-2016 онд “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2022-2023 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
2023-2024 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024-2025 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2026 оноос Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байна.

5° C
3595.64
0 cэтгэгдэлтэй