Монгол бөхийн өрсөлдөөн, багийн спортын өөрийн гэсэн өнгийг тодорхойлж буй “Алтан цом” барилдааны 2026–2027 оны шинэ улирлын бэлтгэл ажил үргэлжилж байна. Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 25-ны өдөр “Алтан цом”-ын барилдаанд оролцох багуудын хоёр дахь уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар “Алтан цом”-ын шинэ улирлын барилдааны журмыг хэлэлцэн эцэслэсэн бөгөөд олонхийн саналаар үндэсний компаниуд, клуб, аймгийн дэвжээдээс баг бүрдүүлэн оролцохоор боллоо. Баг бүр 8 бөхөөр багаа бүрдүүлж бөхчүүдээ шууд сонгон оролцуулахаар болсон нь шинэ улирлын барилдааны онцлог болохоор байна.

-6° C
3600.04
0 cэтгэгдэлтэй