Монголын Сагсан Бөмбөгийн Холбооноос Үндэсний Дээд Лигийн 2026–2027 оны улирлын тоглолтуудыг шүүн явуулах шүүгчидтэй хариуцлагын гэрээ байгууллаа.
Энэхүү гэрээ нь лигийн шүүлтийн үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах, шүүгчдийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, шударга, хараат бус шүүлтийн зарчмыг баримтлах, FIBA-гийн дүрэм, стандартыг тоглолт бүрд нэгдсэн байдлаар хэрэгжүүлэхэд чиглэж байна.
Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо нь шүүгчдийн мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагыг тогтмол дээшлүүлж, FIBA-гийн дүрэм, олон улсын шүүлтийн стандартад нийцсэн шударга, чанартай шүүлтийг Үндэсний Дээд Лигт төлөвшүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.

-14° C
3600.04
0 cэтгэгдэлтэй