ТОДРУУЛГА: “Солонго-1,2” төслийн орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой

xpost 10-р сар 12

Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа “Солонго 1, 2” хороолол өнгөрөгч амралтын өдрүүдэд бүртгэлээ эхлэх байсан боловч хараахан эхэлсэнгүй.
Энэ талаар ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангаас тодруулахад “Бүртгэл, сонгон шалгаруулалтыг аравдугаар сардаа багтааж явуулна. Одоогоор холбогдох газруудад үүрэг даалгавар өгөөд ажиллаж байна. Журамд өөрчлөлт оруулах тогтоолын төслүүдээ Засгийн газрын хуралдаанаар оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн гүйцэтгэгч компани орон сууцны гадна талын гэрэлтүүлэг, асфалтан замын ажил зэрэг хийгдэж байна. Энэ долоо хоногт дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.
Тус орон сууц нь зорилтот бүлгийнхэнд зориулсан гэхэд хэт өндөр үнэтэй байна хэмээн олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байгаа. Энэ талаар ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан “Мкв-ийн үнэ эцэслэгдээгүй, бууруулах боломжтой” хэмээсэн юм.