Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газар хээрийн түймэр гарч, цурманд оруулан унтраах ажиллагаа үргэлжилж байна. Энэ талаар Мобиком корпораци “Өргөтгөсөн сүлжээгээ шалгаж явах үеэр тээврийн хэрэгсэл шатсан” гэх мэдэгдлийг гаргаад байна.
Тэгвэл Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийт, хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Мобиком компаниас өргөтгөсөн сүлжээгээ шалгах хүсэлтийг албан ёсоор гаргаж Нөмрөгийн дархан цаазат газрын орчимд шалгалтаа хийсэн. Энэ үеэр үзлэг хийж явсан машин нь шатаж хээрийн түймэр гарсан. Түймрийг унтраахад хил хамгаалах алба оролцсон. Үүлэнд нөлөөлж бороо оруулснаар түймрийг цурамд оруулж чадсан. Үргэлжлүүлэн бүрэн унтраах ажиллагаа явагдаж байна. Тухайн хүмүүс ан ав хийсэн эсэхийг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтооно. Мөн гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Тус машин хилийн цэргийн албаны алба хаагч зорчоогүй. Ан хийсэн эсэх асуудлыг Экологийн цагдаагийн албаны шинжээчид дүгнэлтээ гаргах байх” гэв.

-16° C
3600.04
0 cэтгэгдэлтэй