ЭМГЭНЭЛ: Цэгмидийн Улаанхүү /1956-2026/

xpost 10-р сар 15

ЭМГЭНЭЛ
МОНГОЛ УЛСЫН НАЧИН ЦЭГМИДИЙН УЛААНХҮҮ
/1956-2026 он/
Монгол улсын хүчит начин Цэгмидийн Улаанхүү 2026 оны аравдугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, Монгол бөхийн ертөнцөд хүнд гарз тохиолоо. Ц.Улаанхүү нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт 1956 оны 4-р сарын 22-нд төржээ.
Говь нутгийн хүчит бөх Ц.Улаанхүү нь 1983 оны улсын баяр наадамд тав даван шөвгөрч БНМАУ-ын Начин цол, 1985 онд мөн тав даван цолоо батлан өсөх идэр чимэг нэмсэн.
Тэрээр Улсын баяр наадамд 1979, 1988 онд, мөн 1990 оны МНТ-ны 750 жилийн их ойн Даншиг наадамд 768 бөхөөс дөрөв давсан. Зүүн талтай, тонгорох, хутгах, давхар ачих мэхүүдийг голдуу хийдэг. Ид барилдаж байхдаа биеийн өндөр 183 см, жин 125кг байжээ.
Ц.Улаанхүү начин нь жолооч мэргэжилтэй бөгөөд Дундговь аймгийн тээврийн байгууллагад олон жил жолоочоор ажилласан байна.
Талийгаачийн нөхөрсөг, хүнлэг энэрэнгүй зан чанарууд, Монгол бөхийн дэвжээнд гаргасан амжилт нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО