БИЛГИЙН ТООЛЛЫН 6 2026.10.16 / БААСАН ГАРАГ
Намрын адаг шар нохой сарын Найман цагаан харагчин гахай өдөр
Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
Наран ургах, шингэх: 07.12-18.03
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Огторгуй
Аргын тооллын аравдугаар сарын 16, Сугар гараг. Билгийн тооллын 6, Гар одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 07:12-18:03. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна.

-15° C
3600.04
0 cэтгэгдэлтэй