2026 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хувийн бодол санаагаа шууд ил ярих байдлаа бага зэрэг дарах нь зөв. Ажилдаа сонирхолтой бол өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлэх болно. Мэргэжлийн хүрээнд бусдад зөвлөгөө өгөхөөс битгий ай. Ямар нэг гэнэтийн асуудал гарахад танд төлөвлөгөө байгаа эсэхийг шалга. Хамтрагчтайгаа хамтарч ямар нэг зүйл хийх нь танд гайхалтай шинэлэг санаанууд өгөхөөс гадна шинэ ажил санаачлан хийх урам зориг өгөх болно.
Үхэр: Сөрөг үзэл бодолтой хүмүүсийг өөрөөсөө холдуулах хэрэгтэй. Учир нь танд буруу ойлголт өгч байж болох юм. Зорилгынхоо төлөө бусдаас тусламж эрэхээс бүү санаа зов. Өөрчлөлт хийхээс бүү ай. Амьдралдаа хийсэн зөв өөрчлөлтийн үр дүнг сайнаар хүртэх болно. Өөртөө итгэлтэй байж, амьдралынхаа тэнцвэрийг хадгал. Эрүүл мэндээ хамгаалахын тулд хоолны дэглэмдээ анхаараарай. Өөх тос ихтэй хоол болон согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөе.
Ихэр: Ажлын идэвх дунд зэрэг байна. Гар утасны дуудлага тасралтгүй хангинах болно. Өнөөдөр та тайван амгалан орчныг ирж хайна. Ганцаараа ажиллах эсвэл чимээгүй нам гүм орчинд байвал илүү үр дүнтэй ажиллахаар байна. Өөрийн ажлын хуваарьт анализ хийх цаг гарга. Энэ нь хийх ажлаа ойлгомжтой болгоход дэмжлэг болно. Хэрвээ таны эрүүл мэнд сайнгүй байгаа бол амарч, хүч тамираа сэргээж ав. Биеэ сайжиртал хэсэгтээ ажлаа түр хойш нь тавихыг зөвлөж байна.
Мэлхий: Таны хүндэлж биширч явдаг хүн хачирхалтай зан гаргаж урмыг тань хугалах болно. Энэ зан төрөлх зан нь юм гэдэгтэй эвлэрч, өөрийн хүсэлдээ л анхаарал хандуул. Урлагийн мэдрэмж их өндөр байх бөгөөд энэ нь таны үзэл бодолд нөлөө үзүүлэх болно. Ихэнх хүмүүс өнөөдөр гэртээ өнжиж, ямар нэг хэрэгтэй зүйл хийж өнгөрүүлэхийг илүүд үзэх бололтой. Зарим хүмүүс шинэ орон байртай болохоор шийдэх бөгөөд байр үзэж өдрийг өнгөрөөх бололтой.
Арслан: Од эрхсийн тодорхойгүй төлөв дор анхаарлаа төвлөрүүлэх нь амаргүй байж болох юм. Өөрчлөгдөж буй орчин нөхцөл танд эхний үед таалагдахгүй байж болох юм. Тайван байвал ойрын үед бүх юмс байр байрандаа очих болно. Эд хөрөнгөний асуудал анхаарал шаардана. Мөнгөө сайн хянаж байхгүй бол асуудал үүсэх болно. Аливаа зүйлийн учрыг нь сайн олсны дараа үйл хөдлөл хийх хэрэгтэй.
Охин: Бичиг баримт бүрдүүлэх ажилд хариуцлагатай ханд. Мэдээлэл боловсруулах ажилд цаг их орно. Та өөрийн дотоод сэтгэлийг юу хэлж байгааг анхаарч сонсох хэрэгтэй болно. Өөрийнхөө дотоод сэтгэлийг ойлгохыг хичээвэл одоогийн амьдралаа хайрлаж сурна. Хайр энэрлийг бусдад бэлэглэж бай. Үнэнч нөхөрлөлийг нэгдүгээрт тавь. Мөн таны хувьд ах дүү, хамаатан садан ямар эрхэм хүмүүс гэдгийг ойлго.
Жинлүүр: Од эрхсийн зүгээс таны санхүүг сайжруулах гайхалтай хүчин чармайлт гаргаж байна. Өөрийн зөн билэгтээ анхаарал хандуул. Та бизнесийн асуудлаа шийдэхдээ ойр дотны хүмүүс болон гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцсаны дүнд шийдвэр гаргаарай. Найз нөхөд тань хэрэгтэй зөвлөгөө өгнө. Энэ үед эд мөнгө ба үнэнч нөхөрлөл хоорондоо тийм ч сайн зохицохгүй бололтой. Хэрвээ та хамтрагч нартаа зээлүүлсэн мөнгөө авна гэж найдаж байгаа бол
магадгүй сэтгэлээр унах байх.
Хилэнц: Сайн эд бараа авах хүсэл байх боловч үнэхээр хэрэгтэй эсэхийг бүрэн судлаарай. Энэ үед олдсон боломжоо ашиг болгож авах чадвар их байна. Өнөөдөр гэр орондоо засвар хийх эсвэл шинэ байшинд нүүж орох зэрэгт таатай байх болно. Мөн хуучин эд зүйлээ солихоор шийдсэн бол мөнгөө нарийлах хэрэггүй. Таны үрсэн мөнгөнөөс ч илүү хэрэгтэй ая тухтай байдлыг бий болгох болно.
Нум: Таны ажлын нөхцөл хурдан өөрчлөгдөж байсан ч залхуурах хэрэггүй. Бүх зүйл санаснаар бүтнэ гэж байдаггүйг сана. Хүмүүсийн өгч байгаа итгэлийг эвдэхгүйн тулд чармай. Тайван байж чадвал олон үйл явдлаас зөв дүгнэлтийг хийж чадах болно. Бусдын бүх зөвлөгөөг сохроор дагаж болохгүй.
Матар: Элдэв асуудал гарснаар зөрчилдөөн нэмэгдэх өдөр. Хэн нэгэн таныг буланд шахах гэж оролдвол таны зөн совин сайн талуудаа харуулахад туслана. Өрсөлдөөнд эсрэг дайралт хийх нь амаргүй байх ч өөрийн эрч хүчийг харуул. Та шинэ өөрчлөлт хийхийг хүсэх ч үзэл бодлын зөрүүгээс болоод хүссэнээ авч чадахгүй. Урьдчилан таамаглаагүй байхад нөлөө бүхий хүн туслах ч үүнд үнэмших хэрэггүй. Асуудлын үндсэн шалтгаан нь ихэнх хүмүүсийн өөрчлөлтийг эсэргүүцэх хандлага байна.
Хумх: Найз нөхөд, хуучны танилтайгаа тааралдах эсвэл шинэ хүмүүстэй танилцах бололтой. Учир шалтгаангүй ямар ч зүйл байдаггүйг санаж, ямар нэг санаачилга гарга. Бусад хүмүүсийг таны хувьд ямар байр суурь эзэлдгийг сайтар бод. Таны хүндэлдэг хүн тус болох болно. Хэрвээ ямар нэг асуудалтай тулгарвал зөвлөгөө ав. Ажлаа амжилттай дуусгахын тулд завгүй байсан хүмүүс амрах цаг гаргах хэрэгтэй. Жижигхэн ч бай хамаагүй аялал сэтгэлийг тань сэргээх болно.
Загас: Өнөөдөр шаргуу байж оногдсон үүрэг даалгавраа биелүүл. Од эрхэс таны хүчин чармайлтыг дэмжиж байгаа учраас энэ боломжийг бүү алд. Мөн аливаа асуудлыг шийдвэрлэж чаддаг ур ухаан тань эрх мэдэлд хүрэхэд сайнаар нөлөөлнө. Сонирхолтой зөвлөгөө таны боломжийг нэмэгдүүлнэ. Олон нийтийн хурал цуглаанд оролцох нь танд оюун санааны дэм болно.

-15° C
3600.04
0 cэтгэгдэлтэй