2026 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Цагийг аясаар нь өнгөрүүлж, өнгөрсөн өдрүүдийн их ачааллаас өөрийгөө салга. Та юу ч төлөвлөсөн бай ихэнх цагийг өөртөө зориулаарай. Ууланд авирах, усанд сэлэх зэрэг нь ямар ч сайн эмээс илүү эмчилгээ болно. Зарим үед найз нөхөд болон хайртай хүмүүстээ үгүй гэж хэлэхээс битгий зүрхшээ. Үнэхээр тэд таныг боддог бол нөхцөл байдлыг ойлгоно. Та өөрийн сонирхдог зүйлээ үл ойшоож болохгүй.
Үхэр: Өнөөдөр эсрэг хүйстнийхээ анхаарлын төвд байх бололтой. Сонирхолтой хэн нэгэнтэй танилцах нь шинэ өөрчлөлтийн эхлэл байж ч болох юм. Гэхдээ од эрхэс таныг хайр дурлалын адал явдалд орооцолдохгүй байхыг зөвлөж байна. Учир нь та хэнд талтайгаа мэдэхгүй төөрөлдөх бололтой. Хувийн амьдралдаа сэтгэлийн хөөрлөөр шийдвэр бүү гарга. Хайртай хосууд романтик амралтаа сайн төлөвлөж аялалд гарвал тохиромжтой.
Ихэр: Таны зан чанарын далд мэдрэмж идэвхтэй байна. Хайрын харилцаанаас романтик байдлыг та хүсэх бололтой. Хайрын харилцаагаа дахин сэргээхийн тулд бүтээлч ажиллагаа тус болох болно. Таны эрч хүч, энергийн түвшин урьдынхтай адил өндөр биш байгаа тул хэрэгтэй амин дэм хэрэглэхийг зөвлөж байна. Шинэ жимс, ногооны шүүс уух нь биеийн эсэргүүцэлд сайнаар нөлөөлнө. Өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Энэ үеэс эрүүл мэндээ боддог хүмүүс эмийн ургамал хэрэглэхэд тохиромжтой үе.
Мэлхий: Амьдралын эрч хүч бага зэрэг суларч байна. Ганцаараа тайван амгалан орчин амрахыг хүсэх боловч найз нөхдийн урилгад цааргалах хэрэггүй. Сайхан сэтгэл, үнэнч харилцаа бол таны энэ өдрийн гол дүр байна. Сайтар ойлголцох таатай боломжийг бүү алд. Хайртай хосууд алс газар аялалд явах бол сайхан шийдвэр байна. Хайр дурлалын харилцаа гэрэлтэнэ.
Арслан: Санхүүгийн алдагдалд орж болзошгүй тул хайр сэтгэлийн асуудалд анхаарал болгоомжтой байхыг од эрхэс танд сануулж байна. Түүнчлэн өөрийг тань тойрон хүрээлж буй дотнын хүмүүстэйгээ харилцахдаа болгоомжтой бай. Маш шургуу бөгөөд тэвчээртэй байх шаардлагатай. Учир нь нэлээд уур уцаартай тайван бус байдал давамгайлна. Тиймээс бага ч болов тайван суух зав гарвал гүнзгий амьсгаа аваад тархи толгойгоо сэргээхийг хичээ.
Охин: Од эрхэс сэтгэл хөдлөлөө хянаж байхыг зөвлөж байна. Ямар нэгэн эрсдэлтэй зүйлээс болгоомжил. Өөрийн мэдрэмждээ тулгуурлан өөрийгөө жолоод. Гэр орондоо ч юм уу хүүхдүүдээсээ болж таагүй байдалтай болж болох юм. Аль болох өөрийгөө хөгжилтэй байлгахыг бод. Бүх зүйлд сэтгэлээсээ ханд. Өөртөө амралт ихээр гарга. Биедээ бага ч болов анхаарал тавь.
Жинлүүр: Сэтгэлд тааламжтай гэнэтийн бэлгүүд гарч ирж байна. Гэнэтийн өөрчлөлт явахыг хүсэхгүй байгаа газар руу чинь аваачиж магадгүй. Хэрэв та санаа зовнилоосоо ангижирч чадвал цагийг гайхалтай өнгөрөөх болно. Хайр сэтгэлтэй хосууд ямар нэг үүрэг амлалт болон эрх чөлөөт байдлын төлөө өөрийн санааг хамгаалахыг чармайна. Та гэр бүлдээ зохих анхаарал тавих ёстой гэдгээ ухаар.
Хилэнц: Хувийн амьдрал болон албаны ажлаа зохицуулах хэрэгтэй болно. Таны гэр бүлдээ цаг заваа зарцуулж амжихгүй байгаа энэ байдлын талаар ойр дотнынхон гомдоллох болно. Гэр бүлийнхэнтэйгээ чин сэтгэлийн халуун дотно яриа өрнүүл. Хэрэгцээ гарвал хайртай хүнээсээ тусламж авч ч болох юм. Зарим үед эцэг эхээ гэртээ авчирч, тэдний зөвлөгөөг сонс. Өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлах нь гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдрах түлхүүр байх болно.
Нум: Таны хайртай хүмүүс гэнэт өөрчлөгдөх болно. Та өөрийн сайн найзуудаасаа яах ёстойгоо олж харах болно. Их эрч хүч хаана ч үр бүтээлтэй байхад тусална. Залхуурах чиг хандлага үргэлжлэн давамгайлах нь дур сонирхлыг илэрхийлнэ. Оролцох олон нийтийн үйл ажиллагаанд болгоомжтойгоор хандаарай. Тэсвэр тэвчээртэй байдалдаа анхаарал тавь.
Матар: Амарч, алжаалаа тайлах үе. Таны анхаарал сайн төвлөрөх чадвар аажмаар сэргэнэ. Өөрийн сэтгэл татам байдлаа ашиглан хэлэх гэсэн санаагаа зөв илэрхийлэх бололтой. Магадгүй, амьдралд гарах бодит өөрчлөлтийг хараад өөрөө ч итгэхгүй байх. Үнэнч шударга байх нь гол чиг шугам байна. Хэрвээ та бусдыг хуурч мэхэлбэл асуудал нэмэгдэж, ганц тохиох боломжийг алдана.
Хумх: Эрч хүч аливааг гүйцэтгэх урам зориг хайрлах бөгөөд чухал хүмүүс үүнийг тань үнэлэх болно. Бусдаас хүсэж буй зүйлээ гуйхаас бүү эмээ. Гэр бүлийнхээ төлөө харилцаандаа илүү аядуу арга хэрэглэх хэрэгтэй. Үгүй бол эрээ цээргүй гэсэн сэтгэгдэл төрүүлэх учраас чадах хирээрээ мэдрэмжтэй бай. Энэ бүхэн хайртай хүнд тань таалагдана. Холоос таатай мэдээ ирж таныг тайвшруулна. Эцэг эх, хайртай хүмүүстэйгээ холбоо барихгүй удаж байгаа бол
өнөөдөр уулзаж болно.
Загас: Өнөөдөр бүтээлч хүмүүсийн хувьд тааламжтай өдөр. Ажил мэргэжлийн амжилтын түлхүүр нь зоригтой шийдвэр гаргах явдал байх бололтой. Авьяаслаг хүмүүс өөрийн уран сэтгэмж, урам зориг дүүрэн давуу талаа ашигла. Үйл хэргийг тогтсон хэв журмын дагуу эсвэл тэсрэлт өөрчлөлтийн чанартай хийх эсэхээ ялга.

-15° C
3600.04
0 cэтгэгдэлтэй