АНУ-ын Лас Вегас хотноо энэ сарын 12–18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй чөлөөт бөхийн U23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 65 кг-д хүч үзсэн Н. Нархажид, 68 кг-д өрсөлдсөн Э. Одгэрэл нар Дэлхийн аваргын хүрэл медалийн эзэд боллоо. Маргааш эрэгтэйчүүдийн 86 кг-д Н. Батбилгүүн хүрэл медалийн төлөө барилдах бол 97 кг-ын барилдаанд Т. Дэмчигдорж хүч үзэж эхэлнэ.

-4° C
3599.71
0 cэтгэгдэлтэй