“Эх оронч монгол” өдөрлөг Сүхбаатар аймагт зохион байгуулагдаж байна

xpost 10-р сар 18

Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас эх оронч үзэл, үндэсний ухамсрыг бэхжүүлэх, төрийн тусгай албадын үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилгоор зохион байгуулж буй “Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд амжилттай үргэлжилж байна.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут болон албаны бусад төлөөллүүд оролцож байгаа бөгөөд Баруун-Урт сумын 1000 орчим иргэн, залуус оролцож байна. Өдөрлөгийн хүрээнд тус Цагдаагийн газраас оролцож, алба хаагчдын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад ашиглаж буй тусгай тоноглол, техник хэрэгслийг дэлгэн үзүүлж олон нийтэд сурталчлав. Энэхүү арга хэмжээ нь төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн эрх зүйн болон аюулгүй байдлын боловсролыг дээшлүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.