Гэр, байшингийн суурь тавихад сайн

xpost 10-р сар 27

БИЛГИЙН ТООЛЛЫН 16 2026.10.27 / МЯГМАР ГАРАГ

Намрын адаг шар нохой сарын Зургаан цагаан хөх нохой өдөр

Үс засуулбал: Өвчин ирнэ

Наран ургах, шингэх: 07.29-17.43

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Мод

Аргын тооллын аравдугаар сарын 27, Ангараг гараг. Билгийн тооллын 16, Гоё хүүхэн одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 07:29-17:43. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.