Урьд шөнө цагдаагийн алба хаагчид явган эргүүлийн үүрэг гүйцэтгээд 03:00 цагийн орчимд харих замдаа жирэмсэн эмэгтэй хүн гүүрнээс үсрэх гэж байхад амь насыг нь аварчээ.
Тодруулбал, Иргэн В гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэрээсээ гарч, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Маршалын гүүрэн дээрээс үсрэхийг завдаж байхад нь Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Н.Мандах-Эрдэнэ, Н.Алтаншагай нар иргэний амиа хорлох оролдлогыг таслан зогсоож, тусламж үзүүлжээ.

-8° C
3600.04
0 cэтгэгдэлтэй