1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Анхдугаар Богд Жибзундамба хутагтаар өргөмжилж, орд өргөөг нь байгуулж, даншиг наадам хийснээр Улаанбаатар хотын үндэс суурь тавигдсан гэж судлаачид үздэг.
1778 оноос өнөөгийн Туул голын хөндийд ирж суурьшжээ. Анх 1994 оны аравдугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын 355 жилийг ойг тэмдэглэсэн түүхтэй. Монгол Улсын Их Хурлын 1995 оны долдугаар сарын 5-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг үндэслэн “Монгол Улсын Нийслэлийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдөр тэмдэглэж байхаар тогтжээ.
Эх сурвалж: Архивын ерөнхий газар
Монгол Улсын Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

-6° C
3600.04
0 cэтгэгдэлтэй