2026 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Мөнгө, хайр сэтгэлтэй холбоотой үл ялиг аз ч энэ өдрийг тодоор гэрэлтүүлнэ. Хайртай хүнээ халамжлах нь таны сайн хийж чаддаг зүйлийн нэг бол яг одоо үүнийг хэрэгжүүл. Үр хүүхдэдээ анхаарал халамж тавих хэрэгтэй байгааг сана. Зарим үед тэдэнд хүссэнээрээ байх боломж олгож, өөрсдийн төлөвлөснөө хэрэгжүүлэх эрх олго. Ажил төрлөө хоёрт тавьж, гэр бүлдээ санаачилгаа хандуул.
Үхэр: Урам зоригоо бадрааж өмнөх таагүй бүхнийг март. Та одоо байгаагаасаа илүүг бүтээж чадах хүн гэдгээ мэдэрнэ. Ухаантай бай. Өөрийн зорилгод бусдыг нийцүүлэх гэж бүү оролд. Харин бизнест хамгийн шударга, тэнцвэртэй талыг бариарай. Оюуны хөдөлмөр эрхлэх үедээ өөр зүйлд сатаарахаас болгоомжил. Чухал асуудал дээр өөрийн үзэл бодлыг хамгаалахыг хичээх нь танд хэцүү сорилт байх болно. Гэхдээ улс төрийн болон нийгмийн үйл явдалд оролцох нь шинэ замналаа эхлүүлэх боломжийг олгоно.
Ихэр: Гэр орноо засаж тохижуулах зорилгоор эд зүйл худалдан авахад таатай байна. Хэрвээ удаан хэрэглэсэн эд хөрөнгөө зарах болон шинэчлэхээр шийдсэн бол яг одоо өөрт тохирохыг хайж ол. Гэхдээ худалдаж авахаа яарч болохгүй. Өнөөдөр ирээдүйн санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, тогтворжуулах тал дээр анхаарахад таатай байх болно. Таны бусадтай харилцах чадвар сайжрах бөгөөд найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ сайтар ярилцахыг зөвлөж байна.
Мэлхий: Ихэнх хүмүүс өрсөлдөөн тэмцэлд оролцоход бэлэн байна. Гэхдээ нөхөрсөг найрсаг хэв маягийг илүүд үз. Хэрвээ чухал шийдвэр гаргах бол дотоод хүнтэйгээ ярилц. Шаардлагатай гэж үзвэл л бусдаас тусламж дэмжлэг ав. Янз бүрээр хичээсний эцэст амжилтад хүрэх бөгөөд хэтэрхий амар аргыг бүү сонгоорой.
Арслан: Адал явдал хөөцөлдвөл хувь заяанд гэнэтийн эргэлт гарах магадлалтай. Гол зүйл дээрээ анхаарлаа хандуулж жижиг сажиг зүйлд анхаарлаа бүү сарниул. Ажил хэргийн харилцаа зарим өөрчлөлтийг хийхийг шаардаж магадгүй. Харин зарим төлөвлөгөө бусдаас санхүүгийн тусламж хүсэх шаардлага бий болгоно. Мэргэжлийн хүний зөвлөгөө хамгийн чухал үе гэдгийг санаарай.
Охин: Сэтгэл их догдлох болно. Сэргэлэн овсгоотой бай. Удахгүй шагнал урамшуулал хүртэж ч магадгүй байна. Өнөөдөр аливааг шинээр эхлэхэд тохиромжтой өдөр. Хүсэж мөрөөдөж байсан ажилдаа орохоор өргөдөл гаргах эсвэл албан тушаал ахих болон өндөр цалинтай ажлын нөхцөл шаардах зэрэгт санаачилга гарга.
Жинлүүр: Зарим хүмүүст гэр бүлийн асуудлаа шийдвэрлэх боломж олдоно. Та шаардлагагүй зүйлд хөрөнгө мөнгө зарцуулахаас зайлсхий. Шийдвэртэй үйл ажиллагааны хөрс сууриа бэлд. Зарим хөрөнгө оруулалт санаснаар тань бус, ашиггүй байгаа бол өөр арга замыг хайгаарай. Энэ үед өөрийн ургуулан бодох чадвараа чөлөөтэй байлга. Чөлөөт цаг гарвал сайхан амрахыг хичээ.
Хилэнц: Зарим хүмүүс төрийн байгууллагын төлөөлөгчидтэй муудалцахаас зайлсхий. Ажил хэргийн асуудалд сайн найзынхаа зөвлөгөөг авч үзвэл амжилтад хүрэх магадлалтай. Таны найз нөхөд мөн хайртай хүн хэцүү байдлаас гарахад туслана. Архаг өвчнүүд сэдэрч болзошгүй. Алсын ирээдүйгээ төлөвлөх гээд хэрэггүй сайн амарч ав.
Нум: Өнөөдөр таныг сэтгэл догдлуулсан романтик үйл явдал хүлээж байна. Хайр таны эргэн тойронд байгаа учраас гэнэтийн урилга таатай уулзалтын саналыг хүлээн авах нь таны нүүрэнд инээмсэглэлийг бэлэглэх болно. Таны энэрэнгүй сэтгэл, өгөөмөр зан бусдыг баярлуулах болно. Ингэхдээ та бусдад туслахыг хүсдэг гэдгээ анзаарах болно. Учир нь энэ нь танд сэтгэл санааны тайтгарлыг авчирч өгнө.
Матар: Та шаргуу хөдөлмөрлөдөг нэгэн байсан ч өөрийгөө гаргуунд гаргах хэрэггүй. Өөрийн дотоод сэтгэлдээ зорилгодоо хүрэхийн төлөө амралтгүй ажилладгийн учир юу вэ гэдгийг тунгааж үзээрэй. Гэр бүлийн гишүүн эсвэл дотно найз нартаа цаг гаргавал тэд баярлах болно. Зарим гэрээ хэлэлцээрээ хэд хоногоор түр хойшлуулахыг зөвлөе.
Хумх: Таатай явдлаар дүүрэн өдөртэй учирна. Таны шинэ найз нөхөдтэй болох чадвар сайн байх тул энэ үе бол шинэ бүлэглэл, нийгэмлэгт нэгдэж ороход тохиромжтой үе. Өнөөдөр хэрэгтэй мэдээллээ цуглуулах өдөр. Сургалт семинар зэрэг ажиллагаа зохион байгуулагчдын хувьд асуудалгүй болж өнгөрнө. Олон нийтийн арга хэмжээн дээр биеэ хэрхэн авч явах талаар мэргэжлийн хүмүүсээс сургалт аваарай.
Загас: Уран бүтээлч оролдлого үр дүнгээ өгч магадгүй тул ойртож ирж буй боломжийг хойш тавих хэрэггүй. Амьдралд материаллаг эх үүсвэрээс илүү эрүүл мэнд чухал гэдгийг ойлгох болно. Танд ердийнхөөс илүү амралт дутагдаж байж магадгүй. Ганц бие эрчүүд сэтгэлээ онгойлгох хүнтэй харилцаа тогтоох хэрэгтэй. Харин хосууд бие биедээ зовлон жаргалаа хуваалцаж, сайн ойлголцох бололтой.

-6° C
3600.04
0 cэтгэгдэлтэй